Цоохор ирвэсийн түүхий эд болох нэг ширхэг нойтон арьс хадгалж, худалдаалахыг завджээ

2020 оны 6 сарын 14

Arslan.mn

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Наран туул олон улсын худалдааны төвийн хойд талын автомашины зогсоолд энэ оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нэн ховор амьтдын жагсаалтад оруулсан Цоохор ирвэсийн түүхий эд болох 1 ширхэг нойтон арьс хадгалж худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүллээ. Шалгалтын явцад хэргийг иргэн “Н” үйлдсэн болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Цоохор ирвэсийн түүхий эд 1 ширхэг нойтон арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтанд зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11.200.000-13.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26.000.000 /хорин зургаан сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617816
0 эможи
keyboard_arrow_up