Явган зорчигчийн гарцны орчим  тавих хяналт шалгалтаа эрчимжүүллээ

2020 оны 6 сарын 12

Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс нь Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй "Гарцаараа гарцгаая" арга хэмжээний хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган зорчигчийн гарцны орчимд хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед иргэд зөвшөөрөгдсөн явган зорчигчийн гэрлээр гарцаараа  гарч чадахгүй машинд мөргүүлж, гэмтэх амь насаа алдах тохиолдол ихэсч байгаа талаар албаныхан мэдээллээ. 2020 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын 8117 дуудлага ирсэнээс 130 хүний амь нас хохирч, 2124 гэмтсэн байна. Эдгээр гэмтсэн хүмүүсийн 80 орчим хувь нийслэл хотод явган зорчигч хэлбэрээр гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн байна. Иймээс Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар явган зорчигчийн гарцны орчим  тавих хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Гарцаараа гарцгаая, зам тавьж өгье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617795
1 эможи
keyboard_arrow_up