Тэд хөгжлийг хэрхэн харж байна вэ?

2020 оны 6 сарын 12

Компанийнхаа үнэ цэнээр толгой цохидог байсан уул уурхайн, нефтийн, автомашины аварга компаниуд хэдийн тэргүүлэх байр сууриа алджээ. Өдгөө дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компанийн жагсаалтыг үзвэл 8 нь технологийн компани байгаа юм. Мэдлэгт суурилсан бизнес буюу мэдээлэл технологийн салбарын цаана Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хүч түрэн хэзээ ч төсөөлөөгүй өөрчлөлтүүдийг бий болгож байна. Бид тэрхүү том өөрчлөлтийн араас явах уу өмнө нь бэлтгэлтэй байж зэрэгцэн алхах уу гэсэн сонголтын өмнө ирээд байгаа энэ үед хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллээрээ нэгдсэн #Dreamers нэгдлийн залуучуудын ээлжит хэлэлцүүлэг боллоо. Зохион байгуулагч нь 1500 орчим залуус, 500 орчим компаниуд эгнээндээ нэгтгэсэн энтрепренеруудын #Dreamers ТББ юм. Хамтран зохион байгуулагч нь гарааны бизнесийг бойжуулах “Сократус Студио”.

“Хөгжлийг хамтдаа бүтээе. Ажлыг бодитоор хийе. Мөрөөдлөө нэгтгэе” уриатай тус нэгдлийн энэ удаагийн хэлэлцүүлгийн зочид 4 нам, эвслүүдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ. Тэд бол Б.Мөнхдөл (УИХ-ын 21-р тойрогт Зөв Хүн Электорат эвсэлээс нэр дэвшигч), Н.Учрал (УИХ-ын 28-р тойрогт МАН – аас нэр дэвшигч), Б.Тулга (УИХ-ын 27-р тойрогт Та бидний эвсэлээс нэр дэвшигч), С.Эрдэнэболд (УИХ-ын 24-р тойрогт АН – аас нэр дэвшигч) нар юм. 

Улс төрд залуу үеийн төлөөллийн хувьд тэд Монгол залуусын оюунаар бий болсон гарааны бизнесүүд дэлхийн зах зээлд гарч баялаг бүтээдэг болгох гэсэн үзэл дээр санаа, энэ салбарт нэгдсэн бодлого, татвар хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа гэдэг дээр санал нэгдэцгээсэн юм.

Оролцогчдын төлөөллийн хувьд хүрэлцэн ирсэн зочдоос асуулт асууж боломж нээлттэй байсан юм. Залуусын ихэнх нь үндэсний мэдээлэл технологийн компаниуд төрөөс хөгжүүлэх дэмжих бодлого барихдаа аль нэгэнд нь биш бүгдэд нь тэгш байдал олгохыг мөн дотоодын компаниудаа хамгаалах бодлого баримтлахыг хүслээ. Тухайлбал мэдээллийн аюулгүй байдал буюу датаг хадгалах хамгаалах тал дээр бодлогын зохицуулалт дутагдаж байгаа аж. 

АНУ-д гэхэд тус улсын иргэний эрүүл мэндийн мэдээллийг Америкийн компани хариуцдаг зохицуулалттай байдгийн ард бодлогын зохицуулалт явагдаж байдгийг онцоллоо. 

Гэтэл Монголд мэдээлэл технологийн салбар дахь ажлуудыг гадны орнуудаар санхүүжүүлээд гадаадын компаниудаар хийлгэж байгаа нь үүний илрэл гэв. Өнөөдөр мэдээлэл технологи нэвтрээгүй салбар бараг алга. Үүнийгээ дагаад хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа ч газар тариалан, уул уурхайн салбар шиг ач холбогдол өгч анхаарал хандуулахыг захьсан юм. 

Б.Мөнхдөл (УИХ-ын 21-р тойрогт Зөв Хүн Электорат эвсэлээс нэр дэвшигч)

Бид аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд оролцоход бүрэн бэлэн байна. Хэрэглэгдэхүүн багаж нь интернет, гар утас. Энэ бүхэн боломж нь бидэнд бий. Үүн дээрээ түшиглээд аж үйлдвэрийн хувьсгал хийх цаг болчихлоо. Ингэснээр 3 сая гаруй хүнтэй ч 300 сая хүнтэй юм шиг нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээж чадна. Эхнээсээ компьютерийн араас экспорт хийгээд эхэлчихлээ шүү дээ. Монголчууд дэлхийн технологийг түрүүлж эзэмшиж, шилдэг шинэ технологийг бусдаас түрүүлж эзэмшиж, ашиглаж чадсан цагт хөгжиж чадна. Энэ бодлогыг манай нам мөрийн хөтөлбөртөө оруулж өгсөн.

Б.Тулга (УИХ-ын 27-р тойрогт Та бидний эвсэлээс нэр дэвшигч)

МАХН нам Та бидний эвсэл "Монголын гурван баялаг" гэдэг мөрийн хөтөлбөр боловсруулсан. Гол санаа нь Монгол хүн чадвартай байж хөгжинө гэсэн үзэл баримтлал юм.  Өнөөдөр уул уурхайг ганц түшиглээд байх нь явцгүй болчихлоо. Энэ салбарт уул уурхайн машины механизмын шанаганы хэмжээ л томордог болохоос биш ажиллах хүний тоо нэмэгдэхгүй байна.  Иймээс мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Тэр нь мэдээлэл технологи, түүнийг эзэмшсэн залуусыг дэмжих нь чухал байна.  Үүний ард олон давуу тал аюул ч бий. Орчин үед дата бол бизнесийн хамгийн үнэтэй нөөц, цаашид оршин тогтнох үндэс гэж дэлхий нийтээр үздэг болчихсон. Өнөөдөр мэдээлэл технологийн хөгжлийн үр жимсээр олон зүйлс өөрчлөгдөж байна. Шийдвэр гаргахдаа хүртэл дата дээр суурилдаг болсон цаг үе ирчихлээ. Бид гар утсаараа, интернэтээрээ дамжуулан хөдөлгөөнөө, өдөр тутмын үйлдлээ бараг л 24 цаг хянуулж байна шүү дээ. Энэ бүх мэдээлэл дата, өгөгдөл бүгд үнэ цэнтэй. Тийм учраас бид өөрсдийн энэ дата өгөгдлөө хэрхэн хамгаалах вэ гэдгээ бодолцох ёстой. Энэ тал дээр анхаарлаа хандуулахгүй бол бид нэг мэдэхэд google facebook-ийн дагавар улс болчих аюул бий.

Эх сурвалж: peak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617794
0 эможи
keyboard_arrow_up