СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 настай хүүхэд өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

2020 оны 6 сарын 12

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2020.06.11/ гэртээ байсан хүүхэд 10 давхар барилгаас унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэргийн талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр гэртээ байсан 10 настай хүүхэд 10 давхраас унаж, нас барсан гэсэн харамсалтай дуудлага 13.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ байсан гэдгийг тогтоосон. Хүүхдэд тавих хараа хяналт, ямар шалтгааны улмаас өндрөөс унасныг шалгаж байгаа. Иргэд оршин суугаа газрынхаа эрсдэлийг сайтар тооцдог баймаар байна. Хэрвээ орон сууцанд амьдардаг бол цонхны хамгаалалт бэхэлгээг сайжруулмаар байна. Манайх гэр хороололд амьдардаг юм гээд хаалга, цоож, гал гарах эрсдэлээ давхар тооцож, хүүхдүүдээ хамгаалж баймаар байна. Бага насны хүүхдүүд хохирогч болж байна. Уг харамсалтай тохиолдлоос гадна энэ сард дахин нэг хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн” гэдгийг хэлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
51
ouch an post
5
confuse an post
1
angry an post
8
617793
69 эможи

Zochin
2020-06-14 10:28
Haiaran hvvhed ger bvliin hvchirhiilel setgel sanaani gutral baisan u gedgiig sain shalgah n zub hvvhed hamgaalal Haraa hynalt ymar olon hvvhed ersdel orj amia aldaj bn haramsaitai goid olon hvmvvs ami nasaa aldaj bn tootsoo garval ih too garna bh
Зочин
2020-06-14 00:27
Хүүхдэд тавих хараа хяналт маш муу байна! Яасан их хүүхэд эндэж байна аа? Эцэг эхчүүдээ анхаарлаа битгий сулруулаач . Гэхдээ эцэг эхийн хараа хяналтгүйгээс үү? Аль эсвэл гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд дарамт үзүүлдэг байсан уу? Маш сайн нягталж шалгах хэрэгтэй! Хэсэгхэн зуур шуураад өнгрөх биш энэ асуудлуудтай бид тэмцэх хэрэгтэй энэ байдлаараа иймэрхүү хэрэг бүр даамширч газар авч байна арай дэндлээ байнгын ийм хэрэг гардаг болохоор иймэрхүү хэрэг бүр сонин ч санагдахаа байж байх шиг байна зарим хүмүүст!!! Тэмцэе хзмүүсээ! #Хүүхдэд ээлгүй хот!!!!!!!
Зочин
2020-06-13 23:48
Гэр бүлийн хүчирхийлэл дарамт бсануу? Хойд аав ээжтэй юу? Гэдгийг сайн шалгаарай. Гэр бүлийн дарамтаас болсон байхыг үгүйсгэхгүй
zochin
2020-06-13 14:30
butej uhehgui bizdee.ydaj deed talin jijig forchko ongoilgohgui dee.bugchim geed buh tsonhoo ongoilgoh buruuy ylanguya huuhedtei ailuud
Зочин
2020-06-13 12:01
yasanch hetsuu yum be dee
zochin
2020-06-13 09:35
huuhed ene ter ger bulihendee haraa hynaltaa sain tawiachee hairan huuhed odii boltol osgochihood archaagui yumaa
Зочин
2020-06-13 03:22
keyboard_arrow_up