АЙЛ, ӨРХ ЗУСЛАНД ГАРАХАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
2020 оны 6 сарын 11
ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ:
- Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
- Хорхой, шавьжны устгал хийлгэх
- Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)
АЙЛ ӨРХӨД:
- Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
- Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
- 22 цагаас өмнө унтаж, дархлаагаа дэмжих
- Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
- Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга тавгаа угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх
- Ил задгай худалдаалж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнийг аль болох авахгүй байх
- Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
- Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих
- Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх
- Цаг агаарт тохируулан хувцаслах
- Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)
- Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)
- Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх
!!! Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









617767
0 эможи