Согтуудаа хүний амийг хөнөөгөөд зугтсан сэжигтэн этгээдийг баривчилжээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй амь насаа алдсан хэн болох нь тогтоогдохгүй цогцос 2020.06.04-ны өдөр олджээ. Уг хэргийг БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 1978 онд төрсөн М-г 1976 онд төрсөн Б архидан согтуурсан үедээ амь насыг нь хохироосон болохыг тогтоосон байна.
Бид хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “ Хэргийн газарт алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулахад 1978 онд төрсөн 42 настай эрэгтэй М нь нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 1976 онд төрсөн 44 настай эрэгтэй Б-г түргэн шуурхай ажиллаж илрүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.” гэв.









