УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
2020 оны 6 сарын 11
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болно. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 4-нд болсон юм.
Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11 буюу өнөөдөр 11.00 цагт хэлэлцэхээр товлосон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
617764
0 эможи