Б.Баатархүү: Тусгаарлах байранд ажиллаж байгаад нас барсан цагдаагийн ар гэрт тэтгэмж олгоно

2020 оны 6 сарын 11

Arslan.mn

Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амь насаа алдсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. .

Тэрбээр  "Коронавируст халдвар “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх тусгаарлан ажиглах 28 байранд өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 157 алба хаагч 24 цагаар дэглэм сахиулан ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч агсан Б.Баянмөнх нь ажил үүргийн хуваарийн дагуу энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07.30 цагаас эхлэн “Корпорейт 1” зочид буудлын гадна орчинд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагийн орчим эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт гарсны улмаас хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас дуудлага мэдээлэл өгч, Яаралтай түргэн тусламжийн төвд 11.30 цагийн үед хүргэгдэн эмнэлгийн анхны тусламж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байх үедээ зүрхний шигдээс гэсэн урьдчилсан оноштойгоор нас барсан харамсалтай явдал тохиолдсон.

Талийгаачийн ар гэрийн зүгээс Цагдаагийн ерөнхий газарт хандан телевизэд өгсөн ярилцлага маань бүрэн дүүрэн бус иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэхүйц байдлаар гарсанд эмзэглэж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс бидэнд тохиолдсон уй гашууг хамтдаа хуваалцаж байнга дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Хамт олонд нь баярласан талархсан гэдгээ илэрхийлсэн байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас энэхүү харамсалтай явдалд онцгой анхаарал хандуулж, төв байгууллага, хамт олноос нь сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж,  байнгын холбоотой байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ар гэрт нь тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Алба хаагчийн амь насаа алдсан хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Мөн уг асуудалд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт явуулж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
7
ouch an post
1
confuse an post
angry an post
2
617749
13 эможи
keyboard_arrow_up