“Талх ухаад дотор нь тамхи хийгээд тусгаарлах байр руу оруулахыг завдсан зөрчил илэрсэн“

2020 оны 6 сарын 10

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Улсын хэмжээнд 45 байршлын тусгаарлах байранд 1,601 иргэн ажиглалтад байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэний аюулгүй байдал, хэв журмыг сахиулж байгаа. 

Тусгаарлах байранд байгаа хүмүүст эргэлт оруулах журмыг УОК-ын Шуурхай штабаас журмыг тогтоож, нэвтрүүлж байгаа. Энэ явцад зөрчил гарсаар байна. Жишээлбэл, талх ухаад дотор нь тамхиа хийгээд оруулахыг завдсан, чихрийн хайрцагт ч тамхи нууж, оруулахыг завдсан тохиолдол гарсан. Эдгээрт зохих арга хэмжээг нь авна.

Мөн сонгуулийн сурталчилгааны үед Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм, журам зөрчигдөж, иргэдийн анхаарал суларч байна. Иймд анхаарал сэрэмжээ бууруулахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сайтар дагаж, цар тахлын үеийг даван туулахыг уриалав." гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
617722
3 эможи

Tamkhi tatdag hvmvvs yum chin tamkhi ni zow sh dee
2020-06-10 20:27
Ugaasaa tamkhi ni zowshooroh heregtei eswel tamkhich hvmvvsiig bitgii oruulaj bai
zochin
2020-06-10 19:03
shoron bishdee hunii erhiig arail zorchood bainuudaa ter arhi n yu yum gehees tamhiig n horij yahnawdee ymar har tamhi bish..
Davka
2020-06-10 13:17
Yadag buzruud ve.Zugeer baij ch chadahgui .shal demii avchirsiin
keyboard_arrow_up