Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл завьт эргүүл ажиллаж эхэллээ

2020 оны 6 сарын 10

Arslan.mn

Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор  НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.

“Завьт эргүүлээр” алба хаагчид 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Тус арга хэмжээг Туул голд 2010 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617714
0 эможи
keyboard_arrow_up