Дүнжингаравын замд мотоцикл онхолдож, 40 настай эрэгтэй амиа алджээ
2020 оны 6 сарын 08
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Гэмтсэн хүмүүсийн дотор дөрвөн хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
- Мөргөлдөх хэлбэрээр-5
- Онхолдох хэлбэрээр-1
- Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-2.
Ноцтой зам тээврийн осол:
- 2020.06.06-ны өглөөний 07:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингаравын замд КТМ мотоцикл онхолдож, жолооч 40 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон
- 2020.06.06-ны өдрийн 13:45 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн постын замд Beiben маркийн Г жолоочтой ачааны автомашин Toyota Prius-4, Volvo, Toyota Premio, Toyota Sai, Nissan Juke, North Benz, Lexus RX-350, Puso зэрэг 11 автомашинуудыг мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй Г, жолооч 32 настай, эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
617648
1 эможи