УИД-ийн барилгад гал гарсантай холбоотойгоор цагдаагийн 138 алба хаагч ХАМГААЛАЛТАД ажиллалаа

2020 оны 6 сарын 08

Arslan.mn

Улсын их дэлгүүрт 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 47 минутад гал гарсантай холбогдуулан цагдаагийн 138 алба хаагч, 55 тээврийн хэрэгсэлтэй обьектыг хамгаалтад аваад байгаа юм. Харин 86 алба хаагч албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагч нар, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч нартай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд галыг бүрэн унтраагаад байгаа юм.

Одоогоор галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд газар дээр нь хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617630
2 эможи
keyboard_arrow_up