Өлзийтийн даваанд зам тээврийн НОЦТОЙ осол гарлаа

2020 оны 6 сарын 06

Өнөөдөр (2020.06.06) 14:30 цагийн орчимд Өлзийтийн даваа орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. 

Цемент ачиж явсан том оврын автомашин Өлзийтийн постоор нэвтрэх гэж байсан 13 автомашиныг мөргөсөн ба осол гаргасан жолооч "Тоормоз ажиллаагүйн улмаас мөргөсөн" гэх урьдчилсан мэдүүлэг өгөөд байна.

Одоогийн байдлаар хэргийн газарт үзлэг шалгалтыг хийж, гэмтсэн иргэдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж байна. Ослын улмаас урьдчилсан байдлаар хоёр хүн гэмтсэн бөгөөд эд матeриалын хохирол их хэмжээтэй учирчээ. Тээврийн цагдаагийн албанаас ослын газарт үзлэг хийж ажиллагаа явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
617609
3 эможи
keyboard_arrow_up