Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 хүнийг хамруулна

2020 оны 6 сарын 06

Arslan.mn

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор жолооны сургалтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлээгүй байгаа билээ. Тиймээс хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтад тэнцээгүй 3637 иргэнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад хамруулахаар болжээ.

Иймд дээрх шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 8-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгажээ. Уг шалгалтад хамрагдаж чадаагүй иргэдийг яаралтай хамрагдахыг албаныхан анхааруулж байна.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар улсын хэмжээнд 90 мянга гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байгаа аж.

Дашрамд дуулгахад, мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй бөгөөд дээрх нөхцлийг хангасан иргэд заагдсан хугацаанд шалгалтад хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617607
1 эможи
keyboard_arrow_up