“Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатай “Улаанбаатар номын баяр” болно

2020 оны 6 сарын 06

Arslan.mn

Жил бүрийн хавар, намарт Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.

Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, гарын үсэгтэй худалдан борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5, 6, 7-нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно. Баярт зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөн, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм.

Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч болох аж. Номын баярын хүрээнд зохиолч, ном бүтээгчдийг өөрийн хил хязгааргүй цахим орон зайг бий болгож, уншигчидтайгаа илүү ойртох боломжийг “М+” апп-тай хамтран хүргэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617602
0 эможи
keyboard_arrow_up