Орон сууц авсан болон оюутны төлбөрийн буцаан олголтыг ШИЛЖҮҮЛЖ эхэлжээ
2020 оны 6 сарын 04
Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.
Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн эхний ээлжийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ. 2020 оны нэгдүгээр сард материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн буцаан олголт эхний ээлжинд олгогдож буй аж.
Сануулахад, Татварын хуулийн шинэчлэлтээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн зургаа сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авахаар болсон. Энэ нь 2021 онд олгогдох буцаан олголт юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
617563
1 эможи