Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 16-нд нээлттэй хийхээр товлолоо
2020 оны 6 сарын 03
Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08:30 цагт эхэллээ.
Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоолоо.
Тодруулбал, шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.
Д.Эрдэнэбат нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын тал худалдан авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
617524
1 эможи