Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?
Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч нарын шүүх хурал энэ сарын 11-нд болно
Туркийн Истанбул хот дахь Консулын албаны дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамтаар 70 кг геройн тээвэрлэж яваад Герман улсын Дрезден хотод саатуулагдсан.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал зургадугаар сарын 11-нд товлогджээ. Өнгөрсөн сарын 29-нд болсон шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр прокуророос тэдэнд 11 жилийн ялыг төлөвлөөд байгаа юм байна. Эл хэргийн улмаас Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад багтаад буй.
Түүний хэргийг эргэн сануулахад, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр нар дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарийг Дрезден хотын цагдаагийн газар цагдан хорьсон билээ. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евро болж байсан юм.