Прокурорууд хөнгөлөлттэй нөхцөлөөр ОРОН СУУЦАНД хамрагдана

2020 оны 6 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнөөдөр /2020.05.29/ Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Цогт-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатар, Улсын Ерөнхий Прокурорын газрын системийн инженер Б.Дэлгэрсүрэн нарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт баригдаж байгаа “Хуульчдын нэгдсэн орон сууц”-нд хөнгөлөлттэй нөхцөлөөр байр захиалах эрхийн бичиг гардуулж өглөө. 

Прокурорын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын газраас прокурор, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн зохион байгуулж буй ажлын хүрээнд Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрт гурван хүнийг хамруулахаар болсон юм.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Цогт-Эрдэнэ "Би прокурорын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Архангай, Завхан аймгийн прокурорын газруудад томилогдон ажиллаж байсан. Одоо Улаанбаатар хотод шилжин томилогдоод, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангаж, ажиллаж амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хуульчдын нэгдсэн орон сууц”-нд хөнгөлөлттэй нөхцөлөөр орох боломж олгосонд маш их баяртай байна. Бидэнд сэтгэл хангалуун ажиллах урам, хүчийг өгч байгаа энэхүү ажил нь цаашид  үргэлжлээд явбал олон прокурор, ажилтнуудын амьдрах орчин сайжирч, ар гэртээ санаа зоволгүйгээр ажиллах боломжтой болно гэж харж байна." гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
7
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
15
617510
30 эможи
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up