Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт “Найрамдал-2“ зусланг байгуулахаар боллоо
2020 оны 6 сарын 01
Засгийн газар өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар, Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг батлав.
Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулахаар болсон байна.
Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудаснаа "Засгийн газар хуралдаж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар боллоо" хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

5

1

1




1


617486
8 эможи