“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдныхаа цалинг ирэх сараас нэмнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уурхайчдын төлөөлөлтэй уулзах үеэр цалин нэмэх талаар ярилаа. Тодруулбал, ирэх сарын нэгнээс үйлдвэрийн ажилчдын үндсэн цалинг 10 хувиар, ахмадуудын тэтгэмжийг 40 хувиар нэмнэ гэдгийг мэдэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс орны төсөвт 230 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Тавдугаар сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлжээ.
МҮХАҮТ-аас уламжлал зохион байгуулдаг “ТОП 100” аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар “ТОП 100” аж ахуй нэгжийн эхний 10 байрт шалгарсан компаниудын төлөөллийг энэ сарын 29-нд үйлдвэртээ урьж, уулзалт зохион байгуулахаар болжээ.