Алтанбулаг боомтоор нийт 570 оюутан эх орондоо ирлээ

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо иржээ.

Тэднийг Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотод авчирч, тусгаарлах байруудад хүргэн 21 хоног тусгаарлана хэмээн Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617404
0 эможи

Зочин
2020-05-28 14:30
Ах нь
2020-05-28 14:26
Эд нарын хэн нь тэгээд Монголд Корона тараасан анхдагч болох гж байгаа бол
keyboard_arrow_up