Халамжийн мөнгийг ИРЭХ САРААС цахимаар олгоно

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар  “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг батлав.

ХНХЯ-аас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр шат дараатай ажлыг зохион байгуулж, “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж  байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой болох юм. Одоогоор энэ оны 6 дугаар сараас эхлэн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажил хангагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617401
1 эможи
keyboard_arrow_up