НМХГ: Хүүхдийн баярыг угтаж хийсэн шалгалтаар 559 зөрчлийг ИЛРҮҮЛЖ, арга хэмжээ авсан

2020 оны 5 сарын 27

Arslan.mn

"Хүүхдэдээ хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байхыг АНХААРУУЛЖ байна"

Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Коронавируст цар тахлын үетэй холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд хаяш шошгыг сайтар харж сонголтоо хийхийг МХБ-ын зүгээс анхааруулж байна. Энэ жил хүүхдийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд хүүхдийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэ үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хүүхдийн баярыг угтаж 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 559 зөрчлийг илрүүлснээс 394 буюу 73.7 хувийг газар дээр нь арилгууллаа.

Хадгалалтын горим алдагдсан 9 төрлийн бүтээгдэхүүнүүдийг устгаж, 30 ААН-д 28 сая 900 мянга, 35 иргэнд 8 сая 650 мянга буюу нийт 37 сая 550 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан.

Шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулсан.” гэлээ.

Arslan.mn

Эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэг сонгохдоо анхаар зүйлс:

  • Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд ойролцоогоор 50-80 грамм сахар агуулагддаг. Энэ нь таны хүүхдийн шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
  • Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
  • Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах
  • Бялуу, хиам, зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах
  • Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх
  • Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.  

ВИДЕО:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617383
0 эможи
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up