Б.Сайнбаяр: ШӨХТГ шатахуун импортлогч нартай хуйвалдаж байна
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үүдэнд шатахууны үнэ болон чанарын талаар иргэн мэдээлэл хийж байна.
Энэ талаар Монгол шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн Б.Сайнбаяр "Манай холбоо 2016 оноос шатахуун чанар, стандартын асуудлыг хөндөж ирсэн. 2018 онд чанарын шаардлага хангахгүй шатахуун худалдсан нэр бүхий компаниудын нэрийг зарласан. Засгийн газарт 50-60 удаа шаардлага хүргүүлсэн. энэ шаардлага хэзээ ч биелэхгүй юм байна гэдгийг энэ сарын 13-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар харлаа.
Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд хэрэглэдэг нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулдаг болгох хуулийн төслийг УИХ-ын ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн. Гэвч унгасан.
Шалтгаан нь стандарт байхгүй бүтээгдэхүүнд татвар ногдуулах боломжгүй гэсэн. Стандартгүй юм бол хилээр яагаад оруулж ирдэг юм бэ. Бүр татваргүйгээр шүү.
Бид өнгөрсөн 4 дүгээр сард нэр бүхий ШТС-уудад очиж лайв хийж стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байна. Зах зээлээс татаач гэдгийг мэдэгдсэн. Яг үүний дараа ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, шалгалт хийнэ. Шалгалтын хариу гурав хоногийн дараа гарна гэсэн. Гэтэл 45 хоног боллоо. Одоо болтол хариугаа танилцуулаагүй байна. Энэ бол импортлогч компаниудтай хуйвалдсан гэж хардах нэг сэжим. Хэрвээ үгүй бол яагаад тайлбар хэлэхгүй байна вэ.
Нөгөөтэйгээр энэ сарын 26-нд АМТГГ болон ШӨХТГ-аас мэдээлэл хийхдээ бензиний үнэ 100 төгрөгөөр буурсан. Энэ бол зах зээлийн зарчим гэсэн. Гэтэл зах зээлийн зарчмаар явахгүй байна. Дэлхийн зах зээлийн үнэ Монголд нэг сарын дараа нөлөөлдөг. Үүнийг бид мэднэ." гэв.
ВИДЕО: