“Хүүхдийн баяраар Төв талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй“

2020 оны 5 сарын 26

Arslan.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд төв талбай дээр арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд хоёр ажлыг төлөвлөж байгаа. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газраас 7 цагийн контент бэлтгэж байна. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж хотын гудамж талбай, олон нийтийн сүлжээнд байршуулах ажил юм.

Мөн хүүхдэд өгөх бэлэг ямар байх ёстой талаар асуудал яригдана. Хүүхдийн бэлэг гэхээр хүүхдэд хортой гурван зүйл төсөөлөлд буудаг болсон байна. Тодруулбал, хүүхдийн бэлэг дотор хийжүүлсэн ундаа, чипс, чихэр гурав байдгийг болиулахаар хүүхдэд юу бэлэглэж болох талаар контентыг бэлтгээд байгаа" гэлээ.

Энэ жилийн Хүүхдийн баяраар Төв талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллахгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр албаныхан хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617365
0 эможи

Зочин
2020-05-26 19:10
keyboard_arrow_up