ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн АНХААРАЛД
2020 оны 5 сарын 26
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлээд байна. Иймд эдгээр өдрүүдэд нутаг буцах иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд:
- Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетний төлбөр болох 27,000 төгрөгийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банк 5003521139 дансанд тушаах
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30,000 төгрөг буюу нийт 630,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
- Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетний төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй боломжгүйг анхаарах.
- Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








617348
1 эможи