Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 171 иргэн эх орондоо ирлээ
2020 оны 5 сарын 26
Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс 159 оюутан /дийлэнх нь 1 дүгээр дамжаанд сурдаг эмэгтэй/, өндөр настан 4, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 хүн байгаа аж.
Иргэдийг ХӨСҮТ, “Альфа”, “Дрийм” “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
617347
1 эможи