С.Баяр нарын ДОЛООН хүнд холбогдох шүүх хурал эхэллээ
2020 оны 5 сарын 25
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хурлыг хойшлуулаад байсан билээ.
Тэгвэл уг хурал өнөөдөр /2020.05.25/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.
Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж Прокурорын байгууллагаас С.Баяр нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
617313
0 эможи
Зочин
2020-05-25 14:44
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс