Зарим шүүгчийн хэргийг тусгаарлаж, 1.3 сая ам.долларыг улсын орлого болгов

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

“Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн ажилтан холбогдсон авлигын хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-нөөс эхэлж, 22-ны 20.00 цагийн үед тогтоолоо танилцууллаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь дээрх ордын тусгай зөвшөөрлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Ц.Өнөрцэцэг зэрэг зуучлагчаар дамжуулан 50 саяас дээш төгрөгийн хахууль авсан хэрэгт Улсын дээд шүүхийн болон анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгчдийг буруутган АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ.

15 холбогдогчтой, шүүгдэгч тус бүр 1-2 өмгөөлөгчтэй уг хэргийн шүүх хурал олон хоног үргэлжилсний эцэст Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүрт нь гурван жил хорих ял шийтгэв. Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноожээ. Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг болон хахууль өгсөн хэрэгт холбогдсон Ц.Өнөрцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, МӨХ-ны ерөнхийлөгч асан Б.Пүрэвням, шүүгдэгч С.Оюунбат нарт холбогдох үйлдлийг тусгаарлахаар болов. Учир нь хэрэгт холбогдсон Ц.Амарсайхан эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад эмчлүүлэхээр яваад өнөөг болтол ирээгүй гэнэ.

Хахууль авсан хэрэгт холбогдсон Ж.Цэцгээд торгох ял шийтгэсэн бол өгсөн хэрэгт хамтран оролцсон М.Цэндсүрэн, Ч.Амгаланбаяр нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 269.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч 2015 оны мөн хуулийн тэгшилтгэлд хамруулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Авлига өгсөн хэрэгт хамтран оролцсон гэх Ш.Энхтөрийн үйлдлийг дахин шалгуулахаар буцаасан байна. Хэргийг шалгах явцад 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргалаа.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617309
3 эможи

Zochin
2020-05-26 00:25
Heregteng yallaj hereg hiigeeguig tsagaatgadan bna.Hilseer gutgegdsen 2 shuugchiin neriig tseverleh heregtei.Tsolmon bagsh bol uneheeriin shudarga Hun shu.
ard tumen
2020-05-25 21:22
ял нь хөнгөдсөн бна шүүгч хүн ийм үйлдэл хэзээ ч хийж болохгүй шүү дээ тэр Амарсайхан Төмөрбат нарыг барьж ирээд ялыг нь өгөөч эрхэм шударга шүүгч эээ арай ч юмаааа ингэж шүүгээд бхдаа яахав дэээ инээдтэй юмаа өрд түмнийг үнэн доромжлохиймаа
Ner ugui
2020-05-25 20:32
Цолмон шүүгчийг цагаадах байх гэж бодож байсан яг л санаснаар боллоо шүү.
Иргэн
2020-05-25 16:15
Хулгайчуудаа хөрөнгийг нь хурааж , ялыг нь эдлүүлэхгүй , Их хуралд нэрийг нь дэвшүүлээд байдаг орон хаач байхгүй. Биднийг дэлхий даяар. харж байгаа. Том хэргүүд шийдэгдэхгүй мөнгө завших, угаах боломжтой гэж харагдаад саарал хар жагсаалтад оруулсан .
Зочин
2020-05-25 14:43
Шүүх зөв шударга шийджээ
2020-05-25 10:03
Дээд шүүхийн Цолмон багшийн ярилцлага, гэмгүй хомроглон гүтгэж байна гэдэг үнэн байжээ
харамсалтай
2020-05-25 09:54
ТӨРийн өндөрлөгт байгаа хүмүүс шүүхийг шинэчлэн өөрчлөх ажлыг шуурхайлаач. АВЛИГАЧИН шүүгчийг монголын дампууралд орсон шүүгч нар үнэн зөвөөр шүүж чадахгүй, жүжиг л тавьж байна даа
keyboard_arrow_up