Н.Хишигжаргал: Цар тахлаас үүссэн нас баралтын тохиолдол нэмэгдсэн

2020 оны 5 сарын 24

Arslan.mn

Коронавирусийн халдварын үед ахмад настнууд эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар Геронтологийн үндэсний төвийн eрөнхий захирал Н.Хишигжаргал мэдээлэл өглөө.

Геронтологийн үндэсний төв нь ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, настны эрүүл мэндийн чиглэлээр  эрүүл мэндийн байгууллагуудад арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй байгууллага юм.

"Коронавирусийн халдвар 60 ба түүнээс дээш настай, хавсарсан суурь өвчтэй хүмүүст эрхтэн тогтолцооны дутагдлаар хүндэрч, нас барах нь илүүтэй ажиглагдаж буйг" тэрбээр мэдээллийн эхэнд онцлов.

Үргэлжлүүлэн “Уг цар тахлаас үүссэн нас баралтын тохиолдол ахмад настнуудад маш хүнд тусч байгаа нь тодорхой байна. Тэр дундаа өтөл насныхан буюу 80-аас дээш насныхан илүү өртөмтгий байгаа юм.

Иймд ахмад настнууддаа зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Настан өвчний учраас байнга хяналтад эмчлүүлдэг эмч, настны эмчдээ тогтмол үзүүлэн зөвлөгөө авч эмийг эмчийн заавраар үргэлжлүүлэн ууна.
  • Хөдөө орон нутаг, зуслан гэх мэт түр оршин суугаа газрынхаа өрх, сумын эмнэлэгт бүртгүүлэх
  • Тогтмол уудаг эм тангаа хангалттай бэлтгэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчний картаа авч явах
  • Наранд цохиулах, орой өглөө даарч хөрөхөөс сэргийлэх
  • Хүн амын нягтрал ихтэй газраар явахаас зайлсхийх
  • Явах шаардлагатай бол 1.5-2 метрийн зай барих 
  • Гар халдваргүйжүүлэх, бээлий, маск хүрэлцээтэй хэмжээгээр зэхэж авч явах
  • Хоол хүнсийг бүрэн боловсруулан идэх, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн идэхээс татгалзах хэрэгтэй" хэмээв. 

Эдгээрээс гадна сүүлийн 3-4 сар гэртээ хөл хорионд хөдөлгөөн багатай байсан тул зуслан, лагерт байхдаа байгалийн нөөцийг ашиглан идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн нүхэн жорлонгоо сар бүр ариутгалын бодисоор ариутгахыг анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617303
2 эможи
keyboard_arrow_up