Хөл хорио, олон улсын нислэгийг сунгах эсэхийг маргааш шийднэ

2020 оны 5 сарын 24

Arslan.mn

Ирэх долоо хоногийн Даваа гаригт буюу тавдугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт Улсын онцгой комисс (УОК)-ын өргөтгөсөн хуралдаан болно. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгаад байгаа юм.

Энэхүү шийдвэр ирэх долоо хоногт дуусахаар байгаа тул өргөтгөсөн хуралдаанаар дээрх хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617302
1 эможи
keyboard_arrow_up