Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг шилжүүлж дууссан байна

2020 оны 5 сарын 22

Arslan.mn

Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулахаар авч хэрэгжүүлэхээр болсон хоёр дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу хүүхдүүдэд олгох тавдугаар сарын мөнгөн тэтгэмжийг нэмэгдсэн дүнгээр нь шилжүүлж дууссан байна. Нийтдээ 1 146 000 хүүхдэд тус бүрт нь 100 000 төгрөг олгосон нь Монгол Улсын нийт хүүхдийн 96.4 хувь болж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617281
1 эможи
keyboard_arrow_up