Таны и-мэйл хаяг, утасны дугаар, мессэнжерээр элдэв анхаарал татахуйц гарчигтай зар, холбоосууд ирдэг үү?

2020 оны 5 сарын 21

Arslan.mn

Таны и-мэйл хаяг, утасны дугаар, мессэнжерээр элдэв анхаарал татахуйц гарчигтай зар, холбоосууд ирдэг үү?

Залилагчид албан ёсны мэтээр харагдах и-мэйл хаяг, холбоосуудыг бүтээн бусдын хувийн мэдээлэл болон карт, данстай холбогдох мэдээллийг асуун хулгайлдаг тул та өөрт ирсэн мэдээллүүдийн эх сурвалжийг сайтар нягталж байгаарай!

Дашрамд дурдахад 2020 он гарсаар Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байгаа билээ.

Иргэд та бүхэн аливаа мэдээллийг нягталж, өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалаарай. 
 

"НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ"- Санхүүгийн луйвраас сэргийлье

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617269
0 эможи
Нягтлах тусам аюулгүй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up