СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр зам тээврийн ослоор 7 хүн амиа алджээ!
2020 оны 5 сарын 21
Хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 296 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 214-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн, үүнээс 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.05.20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим ХУД –ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө, “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Улмаар Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 4 6 настай эрэгтэй, Э-г мөргөж амь насыг нь хохироосон,
- 2020.05.20-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг “Ахитын давааны ар” гэх газар /сумын төвөөс хойш 50км/ шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай эрэгтэй, О-гийн амь нас хохирсон,
- 2020.05.20-ны өдрийн 20:00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум “Загастайн даваа” гэх газар /сумын төвөөс урагш 18км/ шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72 настай эмэгтэй, С, 13настай.эрэгтэй, Б-гийн амь насыг хохироосон,
- 2020.05.20-ны өдрийн 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газар /сумын төвөөс баруун урагш 12км/ асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай.эмэгтэй Ц, 6 настай.эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын 3 хүн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
14
3
1
2
617260
22 эможи
ззз
2020-05-21 14:32
гол нь хурдшдээ замын хөдөлгөөний дүрэм олон хүний цусаар бичигдсэн дүрэмээ биелүүл зарим нь арайл давхиа бхдаа.
№
2020-05-21 13:59
Үр хүүхдүүдээ машинаар дайрч алаад дуусахнээ яасан ч тэнэг хамаагүй улсууд байдаг юм энэ хөдөөний улсууд
Зочин
2020-05-21 13:19
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс