Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхитай байна.
2020 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, Зүүн аймгуудын ихэнх нутаг, Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн уулс, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.