Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас зөвлөгөөн зохион байгуулжээ
2020 оны 5 сарын 19
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, Эрүүгийн тасагтай хамтарсан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зөвлөгөөн зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнөөр түдгэлзүүлсэн болон мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа хэргүүдийн явц байдлыг хэлэлцэж, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророос зарим хэргийг шуурхай шийдвэрлэх үүрэг даалгавар өгчээ.
Мөн тус дүүргийн прокурорын газраас санаачлан зарласан “Шийдвэрлэлт-2020” аян болон “Прокурор-90” нэгдсэн аяны явц байдлын талаар ахлах прокурорууд мэдээлэл хийсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
617214
0 эможи