БХТ: Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН, байгууллагуудын АНХААРАЛД!
Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, А/184 дүгээр хамтарсан тушаалаар шинэчлэгдэн батлагдсан барилгын салбарын бүртгэл, мэдээллийн маягт, нөхөх зааврын дагуу ААНБ-ын үйл ажиллагааны тайланг жилд 2 удаа буюу эхний хагас жилийн мэдээг 7 дугаар сарын 1-ээс 7 дугаар сарын 20-ны өдрийн, сүүлийн хагас жилийн мэдээг дараа оны 2 дугаар сарын 1-ээс 2 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ирүүлж байхаар шийдвэрлэсэн болно. Иймд холбогдох тайлан мэдээг тогтоосон хугацаанд шинэчлэгдсэн маягтын дагуу ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.
/Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн цахим системийн шинэчлэлт, хөгжүүлэлт хийгдэж байгаа тул дээрх мэдээ тайланг n.enkhjargal@barilga.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү, холбогдох утас-316304/
Мэдээ тайлангын маягт болон бөглөх зааварчилгааг дараах хаягаар орж татаж авна уу.
Барилгын ажлын тусгай зөвшөөрөлийн үйл ажиллагааны тайлангын маягт:
Зураг төслийн тусгай зөвшөөрөлийн үйл ажиллагааны тайлангын маягт:
Инженер, геологийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлангын маягт:
Нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлангын маягт:
Өргөх байгууламжийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлангын маягт:
Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлангын маягт: