ВИДЕО: Цагдаагийн алба хаагчид бяцхан охинд ГЭНЭТИЙН БЭЛЭГ барьжээ
Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осолд өртөж хөлөө гэмтээж улмаар гэрээрээ эмчилгээ хийлгэж байсан бяцхан охин Гоомаралд Тээврийн цагдаагийн алба болон Цагдаагийн ерѳнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчид хамтран гэнэтийн бэлэг барьжээ.
Тухайн өдөр Гоомарал охины төрсөн өдөр тохиосон юм. Цагдаагийн байгууллагаас энэхүү арга хэмжээгээр дамжуулан бяцхан зорчигчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг жолооч нарт уриалжээ.
Хүүхэд осолд өртөж, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирох нэг үндэс нь зориулалтын, хамгаалалтын суудалд тээвэрлэдэггүй явдал гэдгийг албаныхан хэлдэг. Хамгаалалтын суудал хүүхдийг ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах эрсдэлээс 75-90 хүртэл хувиар хамгаалдаг аж.