Чингэлтэй дүүргийн Прокурорын газар “НОГООН ДУУ ХООЛОЙ АЯН”-д нэгдлээ
2020 оны 5 сарын 16
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн ажлын албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэрийн дор улс даяар зохион байгуулж байна. Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн прокурорын газар, дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс “Ногоон дуу хоолой аян”-д нэгдэж, хамтран ажиллахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
617109
0 эможи