УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд

2020 оны 5 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд явагдах юм.

Сонгуульд нэр дэвшигчдэд зориулан хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Нэр дэвшигчдэд 70112484, 70112485, 70112469, 70110252, 70112427 дугаарын утсаар болон тус газрын цахим шуудангаар заавар, зөвлөмжийг өгч ажиллахаас гадна амралтын өдрүүд болох 2020 оны 5 дугаар сарын 16-ны Бямба, 2020 оны 5 дугаар сарын 17-ны Ням гараг, 2020 оны 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид дээрх хугацаанд тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтэрч мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдахыг анхаарууллаа.

 


Эх сурвалж: АТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617077
0 эможи
keyboard_arrow_up