Х.Баясгалан: Хоригдогч М.Энхсайхан өнөөдрийн байдлаар 4 ном илгээмжээр авсан

2020 оны 5 сарын 14

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалан цаг үеийн шинжтэй асуудлаар дараах тодруулгыг өглөө. 

Тэрбээр “Хоригдогч М.Энхсайхан нь 409 дүгээр хаалттай хорих ангийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээх хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хоригдож байна.

Өнөөдрийн байдлаар М.Энхсайханы биеийн байдал хэвийн, ямар нэгэн гомдол санал хүсэлт гаргаагүй, хууль журамд заасны дагуу өмгөөлөгчтэй уулзалт хийж байна. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 16.2.7-д хоригдсон этгээд ном, сонин, сэтгүүл ашиглана гэж заасны дагуу хоригдогчид аллага, хүчирхийлэл, садар, самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүл унших эрх нь нээлттэй байдаг. 

М.Энхсайхан өнөөдрийн байдлаар 4 ном илгээмжээр авсан бөгөөд түүнд ном хэвлэл, бусад хууль журмаар зөвшөөрөгдсөн эд зүйлийг оруулахыг хориглож,  хязгаарлаагүй болохыг мэдэгдэж байна.” Гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617065
2 эможи

Зочин
2020-05-15 01:45
keyboard_arrow_up