Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД шалгарлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын нэрэмжит “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2019” болзолт уралдаан амжилттай өндөрлөж, шилдгүүдээ шалгарууллаа. Уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 9 дэхь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн болзолт уралдааныг шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний гэсэн салбараар нь ангилж, эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэн ажилладаг 12 аж ахуйн нэгж байгууллагыг шилдгээр тодрууллаа.
Дэлхий нийтэд тархаж буй цар тахлын улмаас шилдгээр шалгарсан байгууллагын шагналыг нэг нэгээр нь дуудах, эсвэл байгууллага дээр очиж гардуулах зэргээр зохион байгуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, Дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга, С.Мөнгөнчимэг, тус яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар төрийн болон үйлчилгээний салбарын шилдгүүдийг яаман дээрээ хүлээн авч уулзан, шагналыг нь өгсөн бол бусад аж ахуйн нэгж байгууллагын шагналыг, ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, газрын дарга Г.Нямдэжид, М.Батмагнай, Д.Гангаамаа хэлтсийн дарга П.Энхтайван нар гардуулан өглөө.
Шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Барилгын салбар
-Жунсон ХХК
Эрчим хүчний салбар
-Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК
-Монхорус интернэшнл ХХК
-Уул Уурхайн Салбар
-Ачит Ихт ХХК
-Говь Шоо ХХК
Боловсруулах Үйлдвэрлэлийн Салбар
-Милко ХХК
-Шилэн Хийц ХХК
Төрийн болон Үйлчилгээний Салбар
-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг
-БГД-ийн 38-р дунд сургууль
-Архангай аймгийн Эрдэнэмандал сум хүүхдийн цэцэрлэг
-Дорнод аймгийн Политехникийн коллеж тус тус шалгарлаа.
Жил ирэх тусам уралдаанд оролцох байгууллагын тоо нэмэгдэж тэр хэрээр тухайн ажилчин эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломж нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв.
Тус уралдааныг үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл соёлыг төлөвшүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
"Жунсон ХХК"
"Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК"
"Монхорус интернэшнл ХХК"
"Ачит Ихт ХХК"
"Говь Шоо ХХК"
"Милко ХХК"
"Шилэн Хийц ХХК"
"Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг"
"БГД-ийн 38-р дунд сургууль"
"Архангай аймгийн Эрдэнэмандал сум хүүхдийн цэцэрлэг"
"Дорнод аймгийн Политехникийн коллеж"