Жагсахдаа гаргууд хэдий ч тэмцэж чаддаггүй Монголчууд
Ардчиллыг шаардсан олон түмний цуглаан жагсаал нийслэл болон хѳдѳѳ орон нутагт тасралтгүй ѳрнѳж байлаа. 1990 оны 3 дугаар сарын 4-нд 100 гаруй мянган хүн оролцсон цуглаан, сүрт жагсаал зохион байгуулж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэй оролцуулсан Ардын түр хурал байгуулж, шинэ үндсэн хууль, сонгуулийн хуулийн төсөл боловсруулах, сонгуулиар шинэ тѳр байгуулаад хуучин тѳр засгийг огцрохыг шаардав. Манай анхны их сургуулийн дэргэд 1940-өөд онд үүсэн байгуулагдсан Монголын оюутны холбоо нь 1990 он гараад онц их хурлаа хийж Ардчилсан хувьсгалыг идэвхтэй дэмжиж оролцлоо.3 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд Төрийн ордны өмнө улс төрийн өлсгөлөн зарлалаа. Дараах хоёр өдрийн дотор өлсгөлөн зарлагчдын тоо нэмэгдэж 33 хүрчээ. Улс төрийн өлсгөлөнд оролцогчид 1990 оны 3 дугаар сарын 9-нд Э.Бат-Үүлийн санал болгосон МАХН-ын удирдах дээд бүтэц Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг дэмжиж, амь насаараа дэнчин тавьсан.
1990 оны 3 дугаар сарын 9-нд улс төрийн өлсгөлөн зарлагчид төр засгийн удирдлагатай яриа хэлэлцээ хийсний үр дүнд зѳвшилцѳлд хүрч, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх ард түмэндээ хандаж “МАХН-ын Төв Хорооны УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох” болснoo мэдэгдсэнээр улс тѳрийн ѳлсгѳлѳн зогссон . Ардчилалын төлөө тэмцэж, ард түмний амьдрал цэцэглэн хөгжих болно хэмээн ярьсан эрхмүүд төрийн сэнтийд заларсан хэдий ч ажлаа хийж чадаагүй.
Ард түмний амьдрал тартагтаа тулсан, авлига хээл хахууль газар авсан. Бид оффшорчдыг эсэргүүцэн, Ман,АН ыг эсэргүүцэн дахиад л жагсаал хийсэн. 2008 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болсон УИХ-ын тав дахь удаагийн сонгуулиас улбаатай МАХН 41, АН 29, бусад нам дөрвөн суудал авсан тухай сонгуулийн санал хураалтын үр дүнг МАХН луйвардсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа АН, БНН, Иргэний нийгмийнхэн илэрхийлсэн. Улмаар долдугаар сарын 1-нд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж, АН-ын дарга Ц.Элбэгдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Иргэний хөдлөгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нар ард түмнийг шударга бус сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж, төрд бухимдсан иргэд ч Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаж эхэлсэн. Цугласан иргэд МАХН-ын байрны гадаа очиж үг хэлж, уулзах шаардлага тавьсан ч тус намаас хэн ч гарч ирээгүйгээс гадна цагдаа нар намын байрыг хамгаалалтад авсан. Дотогш нэвтрэх гэсэн иргэдэд саад болсон цагдаа нарын хооронд маргаан үүсэж, бухимдсан хүмүүс чулуу шидэж, зодолдож, тайван байдлаар эхэлсэн жагсаал эцэстээ хүчирхийлэл, үймээн болж хувирсан билээ. Хөөрсөн иргэд цагдаа нартай мөргөлдөж, намын байр руу дайрч, МАХН-ын төв байр гэнэт шатаж эхэлснээр үймээн улам даамжирсан. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй хүний амь үрэгдэж, олон сайхан аавын хүү, эгэл ард түмэн хохироод л үлдсэн.
2010 оны хавар гудамжинд Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн, Тусгаар тогтнол, Миний Монголын газар шороо хөдөлгөөнүүд гарцгаасан. Дөрөвдүгээр сарын өдрүүдэд “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн” жагсаал зохион байгуулж, УИХ-ыг тараахыг шаардаж байв. 2011 оны хавар “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” гэгч хөдөлгөөн шинээр бий болж 2012 онд улс төрийн бужигнааны гол сэдэв нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан явдал байв. 2016 онд Иргэний хөдөлгөөнүүд идэвхижин Оюутны холбоо гуталтай жагсаал өрнүүлж, Монголоо аврах хөдөлгөөн гэгч байгууллага “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг хийсэн. Энэ үед “Утааны эсрэг ээж, аавууд” групп гэх фэйсбүүкийн хаяг Сүхбаатарын талбайд мөн жагсаал хийж байв. 2018 онд Хотын дарга асан Э.Бат-Үүлийн санаачлагаар Нэхүүл хөдөлгөөн дахиад л жагсаал хийв.
2019 оны 11 сарын 8 "Монголын Үндэсний Фронт" хөдөлгөөнөөс бүх ард түмнийг уриалж, парламентийг тараах зорилготой жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан Бүүр сүүлдээ Поп-ууд өөрсдийн нэр хүндийг өсгөх ээлжит ажилдаа ахмадуудыг уриалан дуудлаа. Бид жагсаад ямар үр дүнд хүрэв. Жагсадаг хэдий ч хэзээ ч тэмцдэггүй ард түмний уриалан хөдөлсөн эрхмүүд л ашиг хүртэж, ард иргэдийн амьдрал яг л байрандаа.
Т.Хуншагай