УЕПГ: Энэ онд гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн нийт 11336 гомдол хүлээн авчээ
Улсын хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад зөрчлийн талаарх нийт 11336 гомдол, мэдээллийг хүлээн авч, тэдгээрийн 11084-ийг буюу 97.7 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 173-ыг буюу 1.5 хувийг гамшгаас хамгаалах улсын байцаагч, 77-г буюу 0,6 хувийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч, 2 гомдол мэдээллийг Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтнууд тус тус шалгасан байна.
Хүлээн авч шалгасан нийт гомдол, мэдээллийн 10445 буюу 92 хувь нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил байгаа бол 654 буюу 5.7 хувь нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан Гамшгаас хамгаалах хууль зөрчих зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байгаагаас 47 нь олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл түгээсэн, тараасан, 328 нь хорио цээр хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, 257 нь тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, 22 нь олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан хуурамч дуудлага мэдээлэл өгсөн 3, мөн хуулийн 6.23 дугаар зүйлд заасан эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан 1, бусад зүйл хэсгийг зөрчсөн 233 гомдол мэдээллийг шалгажээ.
Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 53 гомдол, мэдээлэлд нь зөрчлийн хэрэг нээж, 11172 гомдол, мэдээлэлдхялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулан,73 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, 19 гомдол мэдээллийгхарьяаллын дагуу шилжүүлэн, 3 гомдол мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 16 гомдол мэдээлэл ажиллагаанд шалгагдаж байна.
Хялбаршуулсан журмаар 11160 хүн, 137 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ.
Дээрх хугацаанд эрх бүхий албан тушаалтнуудаас Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад хууль зөрчсөн нийт 53 зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 34 хэргийн холбогдогчид шийтгэл оногдуулж, 3 хэргийг хэрэгсэхгүй болгож, 16 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Зөрчлийн хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл:Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан 43 хэрэг шалгагдсанаас7 нь олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл түгээсэн, тараасан, 15 нь хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, 16 нь тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, 5 нь олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан хэрэг байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан болон Зөрчлийн тухай хуулийн 6.23 дугаар зүйлд заасан эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан тус бүр 1, бусад зүйл хэсгийг зөрчсөн 7 хэрэг бүртгэгдсэн ба харин Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан Covid-19-тэй холбоотой хуурамч дуудлага мэдээлэл өгсөн хэрэг шалгагдаагүй байна.
Эрх бүхий байгууллагаас Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийг шалгахтай холбоотойгоор 10 шалгалтыг хийсэн байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн дийлэнхийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил эзэлж байгаа нь судалгаанаас харагдаж байх тул иргэд дээрх зөрчлийг гаргахгүй байхад анхаарч, холбогдох хууль тогтоомж, журмыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай байна.
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТЭС