СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирус улиасны унгирлаар дамжин халдварлах эрсдэлтэй

2020 оны 5 сарын 12

Arslan.mn

ЦЕГ-ын Нийтийн  хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ХАНДАН СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа. 

Цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалах судалгаа, эрсдлийн үнэлгээг долоо хоног сар, улирлаар хийдэг ба энэ удаа 5,6-р сард үүсэж болзошгүй эрсдэлийн нэг бол Улиасны унгирал гэж үзэж, улиасны үр унахаас сэргийлэх талаар ард түмэндээ сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Улиасны унгирал нь бүх төрлийн харшлыг үүсгэхийн зэрэгцээ коронавирусын нянг хамтад нь тээж зөөвөрлөх өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Учир нь ОХУ болон бусад улсуудад улиасны унгиралаар дамжуулан корона вирус халдварлах өндөр эрсдэлтэй болохыг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байна.  Манай улс Коронавирусын өндөр эрсдэлтэй орны тоонд зүй ёсоор багтаж байгаа учраас бид дор бүрнээ өндөржүүлсэн бэлэн байдлыг сахих нь чухал. 

Тиймээс төв орон нутгийн холбогдох байгууллагууд энэ талаар анхаарч улиасны унгирал гарахаас сэргийлэх, ард түмнээ амны хаалт сайн зүүж, гэрийн цонх хаалгаар унгиралыг оруулахгүй байх, устгах арга хэмжээ авахыг тус албанаас ОНЦГОЙЛОН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. 

“Улиасны унгирал цэцэглэлтийн үеэр коронавирусын тархалтыг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй. Улиасны унгирал нь салхины тусламжтайгаар агаараар дамжин тархдаг учир коронавирусын халдвар зөөвөрлөгдөх өндөр эрсдэлтэй" гэж Оросын Дархлаа судлаач-харшлын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор Надежда Логинина мэдээлжээ.

ОХУ-д үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд зарим арга хэмжээг авч ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн энэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЦЕГ-ын Нийтийн  хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас урьдчилан АНХААРУУЛЖ байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
3
angry an post
5
617005
31 эможи

Ккк
2020-06-16 10:44
11.28-д бичсэн хүн гуай. Чи насаараа наад хийсч буй хөвсгөрөөрөө амьсгалаад харшилтай болоод үгээ барж үсээ зулгааж байгаа биз дээ.
Зочин
2020-05-16 13:03
Цагдаагийн байгууллага халдвараас хамгаалах судалгаа хийдэг гэнэ үү? Өө за за бүүр тийм болсон уу???
Зочин
2020-05-13 11:28
Худлаа цуу яриа хэнийг айлгаж байгаан болоо насаараа л наад хийсэж байгаа хөвсгөрөөр чн амьсгаллаа одоо л өвчин авчихав гэждээ арай алдчихаад модны үррүү чихгээд байгаан биш бэээз
зочин
2020-05-12 19:45
Хамар ам руу зүтгээд хаа сайгүй нисдэг цагаан хөвөн шиг юм байдаг даа тэр чинь шүү дээ
Зочин
2020-05-12 17:54
Ene nuguu tsagaan ym mun vv
зочин
2020-05-12 17:08
Маш зөв байна.
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up