Ерөнхий сайд асан С.Баяр нарын гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо
2020 оны 5 сарын 11
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, яллагдагч нарын гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны 09:00 цагт хийхээр товлолоо.
Тэднийг Оюутолгой төслийн гэрээ байгуулахад оролцсон гэх хэрэгт холбогдуулаад байгаа билээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
616984
2 эможи