Сүхбаатар дүүргийн ЭМТ цар тахлын эсрэг дадлага сургуулилтад амжилттай оролцлоо

2020 оны 5 сарын 09

Монгол Улсын Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага, сургууль хамтран 05 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын аюулгүй байдлыг хангах баг, Эмнэлгийн албаны штаб, Шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг мэргэжлийн 7 багийн 42 хүний бие бүрэлдэхүүн ажиллалаа. Дадлагын үеэр удирдлагын багтай онлайнаар холбогдож, өгөгдсөн 6 удаагийн цагийн байдалд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө, шаардлагатай хүн хүч, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийн судалгааг тодотгон, 1-20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг үүрэгжүүлж ажилласан байна.

Мөн энэ өдрүүдэд "Яармаг-300" эмнэлгийн дадлага сургуулилтыг 23 байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд эмнэлгийн албаны дэд штабын 13 гишүүн, нэмэлтээр 16, ЭМЯ-с 5, НЭМГ-с 3, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 95 эмч, 65 ажилтан хамрагдсан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ОБЕГ, Хан-Уул дүүргийн цагдаа, тээврийн хэлтэс, нийслэлийн мэдээлэл технологийн газраас ний 241 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Үйл ажиллагаанд 20 байгууллагын 28 авто тээврийн хэрэгслийг дайчлан, 75 нэр төрлийн 1099 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга эд хогшил суурилуулан бэлэн байдлыг хангажээ. Энэ сургуулилтад Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Баярхүү ахлагчтай 24 хүний бие оролцлоо.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616944
0 эможи
keyboard_arrow_up