ОХУ-д Ялалтын баярыг өнөөдөр хэрхэн тэмдэглэх вэ

2020 оны 5 сарын 09

Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 73 жилийн ойн баярын жагсаал ...

Агуу эх орны дайны ялалтын 75 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Эл өдөр Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж байсан ажилчин хөдөлмөрч хүн бүхний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн дурсан өнгөрүүлдэг. 

Энэхүү баярыг ОХУ-д төдийгүй дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлдгийн нэг нь Монгол улс юм. Тухайлбал хамгийн сүүлд буюу 2019 оны 5 сарын 9-нд Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн явган жагсаалыг зохион байгуулж байсан билээ. 

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ой тохиож байна

Энэ жил коронавирусийн халдвар дэлхий даяар тархсантай холбогдуулан, жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Улаан талбай дахь Ялалтын парад зохион байгуулагдахгүй. 

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөнхийн галын хажуу дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөхөөс гадна ард иргэддээ хандаж үг хэлнэ. 

Дайнд оролцсон өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор тэдний зургийг барин хамтдаа алхдаг “Үхэшгүй мөнхийн хороо” хүндэтгэлийн жагсаал энэ жил ОХУ-д цахимаар болно. Уг арга хэмжээг Оросын 200 гаруй электрон самбарын дэлгэцээр болон албан ёсны портал сайтаар шууд дамжуулна.

Улаан талбайгаас Ялалтын баярын парадыг шууд дамжуулна

Ардын жүжигчин Василий Лановойн санаачилгаар өнөөдөр ОХУ-ын бүх иргэн 19:00 цагт /Москвагийн цагаар/  тагтан дээрээсээ “День Победы” буюу “Ялалтын өдөр” дууг хамтдаа дуулна. 

ОХУ-ын иргэд дайнд оролцсон өвөө, эмээ, ахмад дайчдаа дурсан, цонхнуудаа чимэглэн зурсаар байгаа. Дайчдын зургийг зурж, цонхон дээрээ наан, Гэгээн Жоржийн туузаар чимэглэн, баярын халуун дулаан үгсийг бичсэнийг Оросын өнцөг булан бүрээс харах боломжтой.

Эх сурвалж: livetv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616940
3 эможи
keyboard_arrow_up