Ялалтын баяраар агаарын парад үзүүлнэ
Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойн баяр өнөөдөр тохионо. Энэхүү ойг тохиолдуулан олон оронд өргөн хүрээг хамарсан баярын арга хэмжээ зохион байгуулахаар ОХУ-аас төлөвлөж байжээ. Гэвч коронавирусийн цар тахал гарсантай холбогдуулан улс орнууд хөл хорио тогтоох болсон. Мөн манай хойд хөрш ОХУ коронавирусийн халдварын тохиолдлын тоогоороо тэргүүлж эхлээд байгаа юм.
Иймд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин халдвар гарсантай холбогдуулж ялалтын баяраар хийх цэргийн жагсаалыг түр хойшлуулах шийдвэр гаргасан.
Иймд ялалтын баяраар цэргийн парадын агаарын хэсгийн үзүүлбэрийг толилуулахаар болжээ. Урьдчилсан байдлаар ОХУ-ын хотуудад агаарын парадууд орон нутгийн цагаар 10 цагт эхлэх юм. Харин парад эхлэхээс өмнө болон дууссаны дараа тус улсын үндэсний телевизүүдээр В.Путаны мэдэгдлийг дамжуулах ажээ. Агаарын үзүүлбэрийн үеэр Москва хотод 75 нэгж агаарын техник нисч өнгөрөх ажээ. Үүн дотор А-50 сөнөөгч онгоц, Цэргийн тээврийн Ил-76 зэрэг агаарын техникүүд оролцох ажээ.
Эх сурвалж: isee.mn
|